Бидний тухай

ЭРХЭМ ЗОРИЛГО

            Шүүхийн шийдвэрийг нэг мөр гүйцэтгэж, цагдан хорих, баривчлах, хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг олон улсын жишгийн түвшинд хуулийн хүрээнд зохион байгуулах, эд хөрөнгийн холбогдолтой шийдвэр бүрийн биелэлтийг хангах, үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд шуурхай үйлчлэхэд оршино.

АЛСЫН ХАРАА

            Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах талаар Нэгдсэн үндэстний байгууллагаас баталсан дэлхий нийтээр мөрдөж байгаа эрх зүйн хэм хэмжээний жишигт нийцүүлэн ажиллах.

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсронгуй болгоход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг төгөлдөржүүлэх;
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, гадаад болон дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
  3. Алба хаагчдын аюулгүй ажиллах, амьдрах орчинг бүрдүүлэх замаар нийгмийн асуудлыг дээшлүүлэх;
  4. Инноваци, технологийн дэвшилд суурилсан ухаалаг системийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
  5. Байгууллагын хэмжээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх.