Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга, бригадын генерал Д.Ариунболд нарын баталсан “заавар”-ын дагуу гамшгаас хамгаалах бүх нийтийн сургуулилтыг улс орон даяар зохион байгуулсан.
Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтад хамрагдлаа.
Уг дадлага сургуулилт нь иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, дадлагажуулах зорилготой юм.