АЖИЛД ОРОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/
- Хувь хүний намтар /Хувь хүний намтар бичих санамжийн дагуу өвөг эцэг, өөрийн эцэг, өөрийн намтар/
- Төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Боловсролын үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт
- Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас /Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хамрагдсан байх/
- Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
- Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол цолны лавлагаа/
- Төрийн албан хаагчийн анкет
- Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр
- Цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/
- Цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, цэргийн үүрэгтний үнэмлэх
- Ял шийтгэлтэй эсэх лавлагаа
- Өр төлбөртэй эсэх лавлагаа
- Гэрлэлтийн баталгаа
ХАЯГ: ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР
ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР: 88950103