АЛБА ХААГЧДЫГ СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН АМЬДРАХ УХААНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Насан туршийн боловсролын төв болон RP сэтгэл зүйн төвтэй хамтран алба хаагчдын харилцаа хандлага, ур чадвар, ажлын бүтээмжийг сайжруулах зорилгоор “Амьдрах ухааны ур чадвар олгох модуль сургалт”-ыг тогтмол зохион байгуулж байна.
✅Тус сургалтыг энэ долоо хоногт Насан туршийн боловсролын төвөөс “Харилцаа, хандлага”, “Үрдээ өвлүүлэх ухаан” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
✅Мөн RP сэтгэл зүйн төвөөс Темпераментаар хүний зөн төлөвийг тодорхойлох сургалт зохион байгуулж, алба хаагчдад сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөв.

 


Add comment

reload, if the code cannot be seen