“МӨНГӨН ӨВӨЛ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар алба хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эерэг уур амьсгалыг түгээх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Мөнгөн өвөл” арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр алба хаагчид олс таталт, чарганы уралдаан, мөсөн шагайн харваа, тэшүүрийн буухиа тэмцээнээр өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаа, сэц мэргэнээ сорьж, амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж урамшуулав.
📝Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар "ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ЖИЛ-2024", "ХОС БИЧИГТЭН-ӨМНӨГОВЬ АЙМАГ" аяны хүрээнд мэдээ мэдээллээ хос бичгээр түгээж байна.
 
 
   

Add comment

reload, if the code cannot be seen