Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байгууллагын ил тод байдлыг хангах хүрээнд бэлтгэж буй мэдээ, мэдээллээ албан ёсны umnugov.cd.gov.mn цахим хуудас болон фейсбүүк дэх Өмнөговь Аймаг Дахь Шшгг хуудаст Монгол бичгээр хөрвүүлэн нийтэлж байна.
Энэ нь Монгол Улсын Засгийн газраас зарласан "Үндэсний бичиг, соёлын жил", Өмнөговь аймгийн "Хос бичигтэн-Өмнөговь" аяныг хэрэгжүүлэх зорилготой юм.
Мөн Өмнөговь аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран алба хаагчдыг “Монгол бичиг”-ийн сургалтад хамруулж байна.