Онцгой байдлын алба үүсэж, хөгжсөний түүхт 20 жилийн ойг угтан Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулагдсан "Мөрдэстэй бүсгүйчүүд" чуулга уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид оролцлоо.
Чуулга уулзалтын үеэр зохион байгуулагдсан "Урлагийн наадам"-д тус газрын бүсгүйчүүд гуравдугаар байрт шалгарлаа.