“МАЛЧДАДАА ТУСЛАХ ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын "Ахлагчийн зөвлөл"-ийн санаачилгаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хорооноос хамтран зохион байгуулж буй "Малчдадаа туслах хүмүүнлэгийн аян"-д нэгдлээ.
Уг аяны хүрээнд алба хаагчид өвөлжилт хүндэрсэн зарим сумдын айл өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэмнээ, хөвөнтэй бээлий, хүнсний бүтээгдэхүүн, мөнгөн тусламж зэргийг малчдад хандивлалаа.