АЛБА ХААГЧИД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих жил” зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь алба хаагчийн нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлэх зорилгоор тус газрын жолооч, ахлагч А.Отгонбаярт иж бүрэн өргөө цагаан гэр олголоо.