ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ГОВИЙН БҮСИЙН 2024 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “СПОРТЫН ЗУРГААН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” ӨМНӨГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний дунд нийтийн биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, хамт олны эв нэгдлийг хангах, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх замаар эрүүл мэндийг хамгаалах зорилгоор зохион байгуулж буй 2024 оны Говийн бүсийн аварга шалгаруулах “Спортын зургаан төрөлт тэмцээн”-ийг Өмнөговь аймагт зохион байгууллаа.
Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говийн бүсийн анги, байгууллага, салбар, нэгжийн тамирчид сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, дартс, туухай өргөлтийн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.
✅Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
Нэгдүгээр байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын баг, тамирчид;
Хоёрдугаар байрт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, тамирчид;
Гуравдугаар байрт Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, тамирчид;
Эрэгтэй шилдэг тоглогчоор Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч А.Наранбаяр;
✅Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:
Нэгдүгээр байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын баг, тамирчид;
Хоёрдугаар байрт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, тамирчид;
Гуравдугаар байрт Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, тамирчид;
Эмэгтэй шилдэг тоглогчоор Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын сэтгэл зүйч, хошууч Б.Нармандах;
✅Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд:
Нэгдүгээр байрт Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, тамирчид;
Хоёрдугаар байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын баг, тамирчид;
Гуравдугаар байрт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн баг, тамирчид;
Эрэгтэй тэгш тоглогчоор Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Г.Нандиншагай;
Шилдэг холбогчоор Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын авто тоног төхөөрөмжийн механик, дэслэгч Э.Ариунбаяр;
✅Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд:
Нэгдүгээр байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын баг, тамирчид;
Хоёрдугаар байрт Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, тамирчид;
Гуравдугаар байрт Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг, тамирчид;
Эмэгтэй тэгш тоглогчоор Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архив, бичиг хэргийн ажилтан, дэд ахлагч Г.Номин;
Шилдэг холбогчоор Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын архив, бичиг хэргийн ажилтан, ахлагч Г.Нандинцэцэг;
✅Шатарын эрэгтэй төрөлд:
Нэгдүгээр байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Батзориг;
Хоёрдугаар байрт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ээлжийн дарга, ахлах дэслэгч Н.Бэрхбаатар;
Гуравдугаар байрт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахмад З.Батсайхан;
✅Шатарын эмэгтэй төрөлд:
Нэгдүгээр байрт Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архив, бичиг хэргийн ажилтан, дэд ахлагч Г.Номин;
Хоёрдугаар байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын тогооч С.Мягмарсүрэн;
Гуравдугаар байрт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах нягтлан бодогч, ахмад Б.Булганцэцэг;
✅Теннисийн эрэгтэй төрөлд:
Нэгдүгээр байрт Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ХӨТЯЭАХ шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н.Алтангэрэл;
Хоёрдугаар байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын авто тоног төхөөрөмжийн механик, дэслэгч Э.Ариунбаяр;
Гуравдугаар байрт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахмад З.Батсайхан;
✅Теннисийн эмэгтэй төрөлд:
Нэгдүгээр байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын тогооч С.Мягмарсүрэн;
Хоёрдугаар байрт Дорноговь аймгийн Замын үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Г.Наранбаяр;
Гуравдугаар байрт Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архив, бичиг хэргийн ажилтан, дэд ахлагч Г.Номин;
✅Дартс эрэгтэй төрөлд:
Нэгдүгээр байрт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ээлжийн дарга, ахлах дэслэгч Н.Бэрхбаатар;
Хоёрдугаар байрт Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуяглан хүргэлтийн ажилтан, дэслэгч З.Баянмөнх;
Гуравдугаар байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын авто тоног төхөөрөмжийн механик, дэслэгч Э.Ариунбаяр;
✅Дартс эмэгтэй төрөлд:
Нэгдүгээр байрт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан бодогч, ахмад Г.Зулцэцэг;
Хоёрдугаар байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын сэтгэл зүйч, хошууч Б.Нармандах;
Гуравдугаар байрт Дорноговь аймгийн Замын үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Г.Наранбаяр;
✅Туухай өргөлтийн эрэгтэй +80 килограммын төрөлд:
Нэгдүгээр байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Алтансүх;
Хоёрдугаар байрт Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч, хошууч Б.Баярмагнай;
Гуравдугаар байрт Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хуяглан хүргэлтийн ажилтан, дэслэгч З.Баянмөнх;
✅Туухай өргөлтийн эрэгтэй -80 килограммын төрөлд:
Нэгдүгээр байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А.Мөнхбат;
Хоёрдугаар байрт Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолооч, ахлагч А.Отгонбаяр;
Гуравдугаар байрт Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Г.Жаргалсайхан;
✅Туухай өргөлтийн эмэгтэй +65 килограммын төрөлд:
Нэгдүгээр байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын сэтгэл зүйч, хошууч Б.Нармандах;
Хоёрдугаар байрт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн нярав, дэд ахлагч О.Гантөмөр;
Гуравдугаар байрт Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ө.Ууганцэцэг;
✅Туухай өргөлтийн эмэгтэй -65 килограммын төрөлд:
Нэгдүгээр байрт Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын нярав, ахлах ахлагч Б.Өнөр-Эрдэнэ;
Хоёрдугаар байрт Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ж.Туул;
Гуравдугаар байрт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах нягтлан бодогч, дэслэгч Н.Отгонбаяр нар тус тус шалгарлаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2024 оны Говийн бүсийн аваргаар Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын баг, тамирчид тодорлоо.
 
       

Add comment

reload, if the code cannot be seen