Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүл мэнд, урлаг спорт, нийгэм хамгааллын асуудал хариуцсан салбар зөвлөлөөс санаачлан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх 2021-2024 оны дунд хугацааны хөтөлбөр”, хүүхдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд Өмнөговь аймгийн “Говь Дент” шүдний эмнэлэгтэй хамтран алба хаагчдын хүүхдүүдийг шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.
Энэ хүрээнд алба хаагчдын 21 хүүхдийг шүдний эмчилгээнд шат дараатай хамруулан ажиллаж байна.