Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус газрын эзэмшлийн 5 га талбайд 60 ширхэг голт бор модыг шинээр суулгаж, усалгаа хийлээ.
Тус талбайд 2023 онд 400 гаруй хайлаас модыг суулгаж, арчлан, ургуулж байгаа бөгөөд жил бүр 200 мод шинээр нэмж тарихаар төлөвлөөд байгаа юм.