Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хоригдсон этгээдийн хуулиар олгогдсон эрхийг хангах, тэдний ар гэр, хууль зүйн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгч, мөрдөгч, алба хаагчдад шаардлагатай төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлэх зорилгоор төрийн үйлчилгээний цахим систем болох иргэн, хуулийн этгээдийн лавлагаа олгох “Хурдан-Гэрэгэ машин”-ыг байршууллаа.
Энэхүү цахим төхөөрөмжөөс 52 төрлийн лавлагаа мэдээлэл, 8 төрлийн төлбөрийн үйлчилгээг авах боломжтой юм.