АЛБА ХААГЧДЫГ ДАЛАНЗАДГАД ЦЭРГИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдад Даланзадгад цэргийн хүрээний Цэргийн цагдаагийн тасгийн дарга, ахмад Э.Энхтайван цэргийн цагдаагийн үйл ажиллагааны талаарх сургалтыг зохион байгууллаа.
✅Уг сургалт нь алба хаагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, цэргийн ёс зүй, сахилга, дэг журмыг сахиулах, цэргийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах, албаны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх ажил, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх зорилготой юм.
 

Add comment

reload, if the code cannot be seen