ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид тус аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан Спортын аварга шалгаруулах 9 төрөлт тэмцээнд амжилттай оролцож, медальт байруудад шалгарлаа.
✅Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 400 гаруй алба хаагч оролцсон тус тэмцээн буудлага, шатар, даам, дартс, теннис, шагайн харваа, биллиард, сагсан бөмбөг, волейболын төрлөөр шилдгүүдээ шалгаруулсан юм.
✅Тэмцээний шатрын төрлийн тэргүүн байрт Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архив, бичиг хэргийн ажилтан Г.Номин, биллиардын төрлийн хоёрдугаар байрт тус газрын хуяглан хүргэлтийн ажилтан, хошууч Г.Номин-Эрдэнэ, ээлжийн дарга, ахлах дэслэгч Д.Эрдэнэбаяр нар тус тус шалгарлаа.
✅Мөн Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид сагсан бөмбөгийн төрөлд гуравдугаар байрт шалгарав.
   

Add comment

reload, if the code cannot be seen