Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Прокурорын газартай хамтран цагдан хорих, хорихоос өөр төрлийн ял, зөрчлийн хэргийн шийдвэрлэлтэд тавих хяналтын чиглэлээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Ганбаатар, ерөнхий прокурорын орлогч Ш.Наранчимэг, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Ганбаяр, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ, Б.Мөнхдөл, тус газрын дарга, дэд хурандаа Г.Эрдэнэбат, холбогдох албан тушаалтнууд оролцож, санал солилцсон юм.