Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хамтын ажиллагааг сайжруулах, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд тавих хяналтыг тогтмолжуулах зорилгоор "Сумдын хяналт" нэг сарын аян зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын референт Г.Нарангоо, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Нарантуяа нар хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд “Хувь хүн төлөвшил”, “Хүний эрхийн эрхийн үндсэн ойлголт” сэдвээр тус тус сургалт явууллаа.
Цаашид аяны хүрээнд хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд тавих сумдын хэсгийн төлөөлөгч нарын хяналтыг сайжруулах чиглэлээр нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах юм.