АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

✅Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тус аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран 2023-2024 онд хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах, сэтгэл зүй, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

✅Энэ хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Насан туршийн боловсролын төвийн дарга Б.Батболд нийт алба хаагчдад “Сэтгэлтэй ажилтан” сэдэвт ажлын байрны бүтээмжийг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.
✅Энэ үеэр Насан туршийн боловсролын төвийн дарга Б.Батболд тус газрын алба хаагчид 7 хоног бүрийн сургалтад идэвхтэй, тогтмол хамрагддагт талархал илэрхийллээ.

   

Add comment

reload, if the code cannot be seen