Өмнөговь аймгийн Засаг даргын нутгийн хишиг хөтөлбөр, Биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Бүх нийтийн гүйлт-2024” тэмцээнд Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид амжилттай оролцож, хоёрдугаар байрт шалгарлаа.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, сурталчлах зорилго бүхий тус тэмцээнийг хүүхэд, насанд хүрэгчид, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүл, байгууллага, хамт олон гэсэн 6 ангиллаар зохион байгуулсан юм.