ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжруулах зорилгоор тус газрын шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагааг өнөөдөр (2024.07.08) зохион байгууллаа.
✅“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон бодлогын баримт бичгүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, мөн Өмнөговь аймгийн Засаг даргын “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд тус газрын нэг цэгийн үйлчилгээ бүхий барилгыг шинэчлэх ажлыг ийнхүү эхлүүлж байна.
Шавь тавих ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Өмнөговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар, зөвлөх Н.Ганбаатар, хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Болор-Эрдэнэ, алба хаагчдын болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцлоо.
   

Add comment

reload, if the code cannot be seen