НЭГ АЛДВАЛ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдүүдийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, зан үйлд нь эергээр нөлөөлөх “Нэг алдвал” арга хэмжээг өнөөдөр /2024.08.23/ зохион байгууллаа.
✅Уг арга хэмжээний үеэр Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 7 хүүхдэд хичээлийн хэрэглэл гардуулж, “Нэг алдвал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд шагналт байр эзэлсэн хүүхдүүдийг үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшуулав.
✅Мөн үеэр аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газраас хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авагдсан хүүхэд болон тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчдад хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өглөө.
  

Add comment

reload, if the code cannot be seen