Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Олон улсын ахмадын өдөр”-ийг угтан тус газрын ахмад ажилтан, бэлтгэл ахлах ахлагч Ц.Баатарын “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэв.
Мөн үеэр тус газарт ажиллаж байгаад цэргийн алба хаасны байнгын тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл ахлах ахлагч Н.Мөнхжаргалд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр бэлтгэл ахлах ахлагч Ц.Баатар, ахлах ахлагч Н.Мөнхжаргал нар Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчидтай уулзаж, ажил, албаны онцлог, дурсамжаасаа хуваалцаж, улс эх орны дотоод аюулгүй байдлыг хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд нь амжилт хүслээ.