"АХЛАГЧИЙН АЛБАНЫ ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Батлан хамгаалахын сайдын тушаалаар жил бүрийн 11 дүгээр сарын 09-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Ахлагчийн албаны өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь, Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 25 ахлагч Дотоодын цэргийн 810 дугаар анги, Таван толгой ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцлоо.
✅Мөн тус өдөр Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Даланзадгад цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын дунд буухиа болон волейболын тэмцээн зохион байгуулж, авхаалж, самбаа, хурд хүч, мэдлэг оюунаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
✅Түүнчлэн тус газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч О.Эрдэнэбилэг "Аймгийн тэргүүний ажилтан тэмдэг"-ээр, нярав, ахлагч Б.Мөнгөнчимэг аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр, жолооч, дэд ахлагч Т.Азбаяр Даланзадгад сумын Засаг даргын "Жуух бичиг"-ээр тус тус шагнагдлаа.
       

Add comment

reload, if the code cannot be seen