Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус аймгийн Онцгой байдлын газартай хамтран “Команд штабын дадлага сургуулилт”-ыг зохион байгууллаа.
Алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангах, аюулгүй байдал, ажлын байранд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, чадавхжуулах, тусгай техник хэрэгсэл хэрэглэх чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой тус сургалтын үеэр галт зэвсэг, тусгай хэрэгсэлтэй харьцах болон амьд гарах тактик ажиллагааны дадлага сургуулилт хийлээ.